(+976) 7010-0711

“Их хотоо эзний сэтгэлээр цэвэрлэе” аян

Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т хүсэлт тавьсаны дагуу нийт 70 ажилтан албан хаагч, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн хамт олонтой хамтран энэ сарын 24,27-ны өдрүүдэд эко паркын төслийн талбайд нэгдсэн цэвэрлэгээ хийлээ
Паркын газарт олон жилийн турш хуримтлагдан хурсан хур хог хаягдалыг “Их хотоо эзний сэтгэлээр цэвэрлэе” аяны хүрээнд нийт 310 тонн хогыг цэвэрлэн, 5 машинаар тээвэрлэн Морингийн давааны хогийн цэгрүү зөөвөрлөлөө.
Уртасгасан цагаар сэтгэл зүтгэл гарган ажилласан Б.Мөнхцэцэг даргатай Нийслэлийн Хот тохижилтийн газрын хамт олонд талархал илэрхийлье. Эко паркын бүтээн байгуулалтын эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ
2022.04.24, 27-ны өдрүүд

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn