Хурлаар “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих” төслийн танилцуулга, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ын зүгээс тус байгууллагын нэр, дүрэм шинэчлэгдсэнтэй холбоотойгоор хийгдсэн болон цаашид хийх хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл өглөө.
МАШҮХолбооноос “Арьс ширний салбарын өнөөгийн байдал, арьс боловсруулах технологийн онцлог, Эмээлтрүү нүүлгэн шилжүүлэхэд анхаарах зүйлүүдийн талаар тус салбарт тулгамдаад байгаа асуудлуудын талаар хэлэлцлээ.
Монголын Ноос ноолуурын холбооноос өөрсдийн байр сууриа илэрхийлж нүүлгэн шилжүүлэлттэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн 20-р хороонд байрлах үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл өгч хамтран дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Тус ажлын хэсгийн хурлаас нүүлгэн шилжүүлэлтийг түргэвчлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, салбарын яамнаас дэмжлэг авч, улмаар арьс шир, ноос ноолуурын салбарын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж, МАШҮХолбоотой нүүлгэн шилжүүлэлтийн талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар боллоо.
Төсөл хэрэгжүүлэх хэлтэс
2022.04.13
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn