(+976) 7010-0711

“Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” боловсруулах дэд ажлын хэсэг хуралдлаа

“Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих” төслийн баримт бичгийг боловсруулах ажлын хүрээнд “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах” дэд ажлын хэсэг байгуулагдсан тус ажлын хэсгийн анхдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Хурлаар 2021 онд боловсруулагдсан паркийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г суурь болгон нэмэлт сайжруулалт хийж Дэлхийн банкны шаардлагад нийцүүлэн шинэчлэх, дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд паркийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулсан гүйцэтгэгч байгууллага болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөллийг оруулах, 2022 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г боловсруулж батлуулан, хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Төсөл хэрэгжүүлэх хэлтэс

2022.04.13

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn