(+976) 7010-0711

Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн холбоотой хамтарч ажиллалаа

“ЭХҮҮТП”-н Төсөл хэрэгжүүлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Батболд, инженер Д.Энхжаргал нар ШУТИС Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран хэрэгжүүлж буй Арьс ширний сургалт, судалгаа инновацийн “LEATHUB” шинэ лаборатори төвийн тоног төхөөрөмжийн танилцуулга уулзалтад оролцлоо.
Орчин үеийн арьс ширний судалгааны лабораторийн техник тоног төхөөрөмжийг үзэж,  Л.Удвал докторын тус салбарын тулгамдаж буй асуудлын нэг, мэргэжлийн боловсон хүчний дутагдал, хомсдол, түүнээс хэрхэн гарах боломжийн талаарх мэдээлэл авч ажиллалаа.
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн холбооны гишүүн Т.Рэгзэдмаа болон С.Даваажав нарын хамтаар Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн холбооны гишүүн байгууллагууд, Үйлдвэрүүдийн удирдлагуудтай уулзаж, “ЭХҮҮТП”-аас хийгдэж байгаа өнөөгийн үйл ажиллагаа, нүүлгэн шилжүүлэлтийн талаар харилцан санал солилцов. Мөн бидэнд шаардлагатай байгаа үйлдвэрүүдийн дата мэдээлэл цуглуулах, судалгааг авах талаар Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн холбоотой харилцан ярилцаж хамтран ажиллахаар боллоо.
Эх сурюалж:ЭХҮҮТП
2022.03.03

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn