Дэлхийн банкны мэргэжилтнүүдтэй арьс ширний үйлдвэрүүдэд ажиллалаа.
“ЭХҮҮТП”-ийн газрын дарга Б.Мягмар болон төсөл хэрэгжүүлэх хэлтсийн мэргэжилтнүүд, Дэлхийн банкны мэргэжилтнүүд, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны дэд тэргүүн М.Бат-Очир нар Арьс ширний үйлдвэрүүдийн төлөөлөл “Мон Ирээдүй” ХХК, “Бат Дүмбээ” ХХК зэрэг үйлдвэрүүдээр зочилж үйл ажиллагаатай танилцаж ажиллалаа.
Тус уулзалтаар Эмээлт паркийн зүгээс хийж байгаа ажлууд, мөн цаашид хийхээр төлөвлөсөн, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцуулсан бол, Дэлхийн банкнаас баримт бичгийн боловсруулалт эхэлсэн талаар хэлээд, 2019 онд аж ахуйн нэгжүүдийн судалгаа хийгдэж байсан, нүүлгэн шилжүүлэлт болон ажилчдын нийгмийн нөлөөлөл талаас сонирхож байлаа.
МАШҮ холбооноос, ТЭЗҮ-гээр 17-19 үйлдвэр эмээлт паркад төлөвлөсөн байна иймээс одоо үйл ажиллагаа явуулж байгаа 40-өөд үйлдвэрүүдээс жижиг үйлдвэрүүд маань нэгдээд орох нь зүйтэй байхаа, сургалт судалгааны төвөө дагуулаад байгуулах хэрэгтэй гэсэн бол Үйлдвэрүүдийн зүгээс:
1. Дэд бүтэц зөв зохион байгуулах талаар
2. Нүүлгэн шилжүүлэлтийг түргэвчлэх талаар
3. Үйлдвэрийн барилга байгууламж олон давхар байх шаардлагагүй талаар
4. Ажилчдын нийгмийн асуудлын хүрээнд орон сууцжуулах, барилгын томоохон компаниудтай хамтарч хөнгөлөлттэй нөхцөл боломжыг тусгах талаар
5. Үйлдвэрийн аргаар боловсруулсан арьс, шир, нэхий боловсруулах нь механик гэмтэл бага байдаг талаар
Экобиотех компани захирал Ч.Батбаяр нь Арьс ширний үйлдвэрийн технологи, европын үйлдвэрүүд цэвэрлэх байгууламжийн талаар тус тус санал солилцож ажиллалаа.
Эх сурвалж:ЭХҮҮТП
2022.03.11