
Түүнчлэн үйлдвэр олширхын хэрээр олон мянган ажлын байр шинээр бий болж, малын гаралтай түүхий эдийн үнэ нэмэгдэж малчид, ажилгүй, орлого багатай иргэдийн маань амдьрал ахуй дээшилнэ. Өөрөөр хэлбэл ҮТП-ын оролцогч ТӨР, ИРГЭН, ААН, ҮЙЛДВЭРЛЭГЧ, БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ, АЖИЛТАН, АЖИЛ ОЛГОГЧИД та бид бүгдээрээ ашиг шимийг нь хүртэх үндэс бүрдэхийг Хууль санаачлагч, УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүн онцоллоо.
#Хэлэлцүүлгийн үеэр Газрын дарга Б.Мягмар Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг дэмжих замаар эмээлт орчмын хөрсний бохирдол, арьс ширний үйлдвэрүүдийн нөхцөл байдлыг сайжруулах, Туул голын бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг үр дагаварыг авчрах юм. Тиймээс НЗД-ын захирамжаар байгуулагдсан “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих” төсөл боловсруулах ажлын хэсгийн ажилд дэмжлэг үзүүлэхийг УИХ, ЗГ-ын гишүүдээс хүслээ. Мөн паркийн хуулийн төсөлд 4 паркийн удирдлага нэгдсэн саналаа бичгээр өгөхөө мэдэгдлээ.