Паркийн мэргэжилтэнгүүд БГД-ийн 20-р хороонд байрлах арьс шир боловсруулах үйлдвэр болон ноос угаах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, цэвэрлэх байгууламжтай танилцаж ажиллалаа.
“ЭХҮҮТП”-н Төсөл хэрэгжүүлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Батболд, Д.Энхжаргал, нар БГД-ийн 20-р хороонд байрлах арьс шир боловсруулах үйлдвэр болон ноос угаах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, цэвэрлэх байгууламжтай танилцаж ажиллалаа.
1. “Арилдий” ХХК захирал Д.Дэлгэрдаваа болон үйлдвэрийн удирдлагууд
2. “Фучер Холдинг” ХХК захирал Ц.Түмэндэлгэр
3. “Миделмен” ХХК захирал Ц.Түмэндэлгэр
Удирдлагуудтай уулзаж Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан, нүүлгэн шилжүүлэлтийн талаар танилцуулж ЭХҮҮТП-аас авч хэрэгжүүлж буй ажлууд мөн цаашид хийгдэх үйл ажиллагааны талаар санал солилцож ажиллаа.
Мөн “Геодези, Усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-н төлөвлөлт хэлтсийн дарга Ч.Цэнхэрцэцэгт, Борооны ус зайлуулах төв магистрал шугамын зураг, Үерээс хамгаалах барилга байгууламжийн зураг зэрэг шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгч ажиллалаа.
Эх сурвалж:ЭХҮҮТП
2022.03.14