(+976) 7010-0711

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн нэрийг өөрчлөх асуудлыг танилцуулав

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үндсэн чиглэл, дүрмийг шинэчлэн батлуулах, паркийн бүсийг тогтоох тухай тус газрын дарга Б.Мягмар танилцууллаа.  Тус газрыг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах санал гаргаж, дүрмийг шинэчлэн боловсруулжээ. Ингэснээр дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн паркийг байгуулах замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Эх сурвалж:ulaanbaatar.mn

2022.03.23

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn