“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” болгон нэр, дүрмийг өөрчлөв
“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын нэр, дүрмийг шинэчлэн батлуулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар танилцууллаа. Тус газрыг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах санал гаргаж, дүрмийг шинэчлэн боловсруулжээ.
“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ыг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ болгон өөрчлөхийг НИТХ-ын төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжин баталлаа.
Эр сурвалж: ЭХҮҮТП
2022.03.24