“Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ОНӨААТҮГ-ын хамт олон “УСАА ХЭМНЭЕ! Ус нөхөгдөшгүй үнэт баялаг” уриан дор аян өрнүүллээ.
Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, аривлан хэмнэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүрийн энэхүү өдрийг тусгай уриан дор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ.
Эх сурвалж: ЭХҮҮТП
2022.03.22
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn