(+976) 7711-0711

“Техник технологийн түвшний үнэлгээ хийх” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2015 оны 11 дугаар сарын 09-ны өдөр

 

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн “Техник технологийн түвшний үнэлгээ хийх” Зөвлөх үйлчилгээний /ЭХҮҮТП-2015.06/ дугаартай тендерт оролцогчдыг санал ирүүлэхийг урьж байна.

 

  1. 1. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 төгрөгөөр худалдаж авна.
  2.   Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банк 200051098 тоот дансанд тушаана.
  3.   Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
  4. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

 

  • Байгууллагын гэрчилгээний хуулбар, Байгууллагын ерөнхий танилцуулга,    / нотариатаар баталгаажуулсан /
  • 2014 оны болон 2015 оны эхний 9-н сард гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримтын хамт /гэрээ, акт/
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн НДШ төлөлтийн болон ажил эрхлэлтийн хөдөлгөөний тухай мэдээлэлийг багтаасан хуулбар  / нотариатаар баталгаажуулсан /
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл
  • 2013, 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан /Аудитаар   баталгаажуулсан/
  • 2015 оны 1,2,3 дугаар улирлуудын санхүүгийн тайлан /нотариатаар баталгаажуулсан/
  • 2013, 2014 онуудын болон 2015 оны 1,2,3 дугаар улирлын нийгмийн даатгалын тайлан-НД7,НД8 / нотариатаар баталгаажуулсан/
  • татварын суутган тайлан (1)(2)
  • Татварын байгууллагын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт
  1. Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно
  2. Төрийн захиргааны төв байгууллагаас олгогддог эрх шаардлагатай бол  эрхийн нотолгооны баримтыг ирүүлэх эсэх:   [Шаардлагатай]                                                                                                      Боловсрол ,соёл, шинжлэх ухааны Яамнаас олгодог:

Технологи дамжуулах тухай хуулийн 2 дугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 7.1 заалтын дагуу Технологийн түвшний үнэлгээ хийх эрх авсан Эрдэм шинжилгээний байгууллага байна

           

Тендерийг 2015 оны 12 дугаар сарын 09–ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба тендерийн нээлтэд оролцох хүсэлттэй тендерт  оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 12 дугаар сарын 09–ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй

Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.

Хаяг : Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр 5 давхар 506 тоот өрөө

Утас : 70100711 , 86124443

 

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn