(+976) 7010-0711

“Газар доорх ус: Далд баялгийн-Ил үнэ цэнэ”

2022 оны Дэлхийн Усны өдрийг “Газар доорх ус: Далд баялгийн Ил үнэ цэнэ” (“Groundwater: Making the Invisible Visible”) сэдэв дор тэмдэглэн өнгөрүүлэх болсон байна.

Энэ жилийн усны сэдвийг Стокгольмд болсон НҮБ-ын Усны байгууллагын (UN-Water) хуралдаанд нийт 15 сэдэв хэлэлцсэнээс  хамгийн их санал авсан “Groundwater: Making the Invisible Visible”  сэдэв доорх тэмдэглэхээр болжээ. Энэ сэдвийн хувьд далд баялаг болох газар доорх усны ач холбогдол, үнэ цэнэ, үр нөлөө, хүртээмж үлэмж их бөгөөд энэхүү бидэнд ил харагддаггүй баялгаа хамгаалж, сэргээж, судалж, илүү их таньж мэдрэх гэсэн санаа юм (“Газар доорх ус: Далд баялгийн Ил үнэ цэнэ” ). Энэ жилийн усны өдрийг дэлхийн  хэмжээнд Газар доорх усны нөөцийн Үнэлгээний Олон улсын Төв  (IGRAC, the International Groundwater Resources Assessment Centre) ДЦУБ, ЮНЕСКО-той хамтран зохион байгуулж байна.

Энэ аяны хүрээнд “ Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ОНӨААТҮГ-ын хамт олон нэгдэж байна.

Эх сурвалж: ЭХҮҮТП

2022.03.22

 

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn