“Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн баримт бичгийг боловсруулах үүрэгт ажлын хэсэг Нийслэлийн Засаг Даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/189 дүгээр захирамжаар байгуулагдсан. Тус төсөл нь эхний шатанд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг бүтээн байгуулах юм.
Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болж ажлын хэсгийн зорилго, төлөвлөгөө, дараагийн уулзалтаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцсэнээс гадна “Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө”-г боловсруулах дэд ажлын хэсгийг 9-н хүний бүрэлдэхүүнтэй байгуулж тус ажлын хэсгийн даргаар “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын дарга Б.Мягмар, “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” боловсруулах дэд ажлын хэсгийг мөн 9-н хүний бүрэлдэхүүнтэй байгуулж “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын хэлтсийн дарга А.Анхзаяа ахлаж ажиллахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: ЭХҮҮТП Төсөл хэрэгжүүлэх хэлтэс
2022.02.24
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn