Туршлагатай санхүүч таныг сонгон шалгаруулалтанд урьж байна
Туршлагатай санхүүч таныг сонгон шалгаруулалтанд
урьж байна
Гүйцэтгэх гол үүрэг:
- Компаний эдийн засгийн хөгжлийн стратеги, урт болон дунд хугацааны бодлого, бизнес болон үйл ажиллагааны төлөвлөлтийг боловсруулах, хүрэх үр дүн, шийдвэрлэх арга замыг гаргах;
- Санхүүгийн байдлыг судалж төлөвлөх, хөрөнгө оруулалт, зээл тооцооны төрөл бүрийн төсөл, төлөвлөгөө, хөрөнгийн бизнесийн үнэлгээ боловсруулах;
- Компаний эдийн засгийн өсөлтийг дэмжиж, алдагдлыг бууруулах, стратегийн баримт бичгийн боловсруулан хэрэгжилтийг хангах;
- Компаний эдийн засгийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги болон жил бүрийн үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, эдгээртэй холбоотой танилцуулга, илтгэл, шийдвэрийн төсөл боловсруулах;
- Төслийн үе, шатуудын эдийн засгийн тооцооллыг хийх.
Тавигдах шаардлага:
- Санхүү, эдийн засгийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх /Бодлого боловсруулах түвшинд/;
- Мэргэшсэн нягтлан бодогч (CPA) болон Мэргэшсэн санхүүгийн шинжээч (CFA) байвал давуу тал болно.
- Бизнес төлөвлөгөө, төсөл боловсруулах, төлөвлөх, тайлагнах, санхүүгийн шинжилгээ хийх чадвартай байх;
- Нийгэм эдийн засаг, тодорхой салбарын /барилга угсралтын болон инженерийн/ өргөн мэдлэгтэй байх;
- Ажлын гүйцэтгэл сайтай, хариуцлагатай байх;
- Албан бичиг баримт боловсруулах өндөр чадвартай;
- Бүтээлч сэтгэлгээтэй, санаачлагатай ажилладаг байх;
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.
CV-г info@emeeltpark.mn имэйл хаягаар хүлээж авна.
Хаяг: Зоос гоёлын урд Улаанбаатар хотын банк 5 давхарт 506 тоот
Утас: 99074622