Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын дарга Б.Мягмар Төсөл хэрэгжүүлэх хэлтсийн дарга А.Анхзаяа, Төлөвлөлт, инновацын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батболд нарын хамтаар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нарыг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн засаг даргын 2022 оны A/189 дүгээр захирамжаар “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн баримт бичгийн төслийг боловсруулах үүрэг бүхий “Ажлын хэсэг” байгуулагдсантай холбогдуулан тус холбоодуудтай хамтран ажиллах арга замуудын талаар харилцан санал солилцож, цаашид нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой асуудлаар хамтран ажиллахаар боллоо.
Эх сурвалж: “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ
Төсөл хэрэгжүүлэх хэлтэс
2022 оны 02 дугаар сарын 23
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn