Эмээлт хөнгөн үйлдвэрлэл технологийн парк ОНӨААТҮГ-ын дарга Б.Мягмар, Төсөл хэрэгжүүлэх хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын хамтаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа, мал амьтны эрүүл мэндийн хэлтсийн дарга Ц.Гантөмөр, мал эмнэлгийн хяналт эрсдэлийн үнэлгээ хэлтсийн дарга И.Жавхлант болон албан хаагчидтай уулзалт хийлээ.
Тус уулзалтаар цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Мөн нийслэлийн мал эмнэлэгийн газрын лабораторид хийгдэж буй судалгаа шинжилгээ, малын эрүүл ахуй, арьс ширний чанарт шимэгч хорхой, хортон шавьж нь хэрхэн сөргөөр нөлөөлдөг түүнээс урьдчилан сэргийлэх боломж, вакцинжуулалтын ашиг тусын талаарх мэдээлэл солилцлоо.
Эх сурвалж:Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨААТҮГ
2022 оны 02 дугаар сарын 11
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn