Эмээлт хөнгөн үйлдвэрлэл технологийн парк ОНӨААТҮГ-ын дарга Б.Мягмар болон төсөл хэрэгжүүлэх хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын хамтаар Монголын ноос ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу, гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нартай уулзалт хийлээ.
Эмээлт аж үйлдвэрийн парк төслийн хүрээнд хийгдэх ажил, төлөвлөлт, үйл ажиллагааны талаар санал солилцож, ноос ноолуурын холбооноос гаргаж буй санал хүсэлт, шүүмжлэлийн талаар харилцан ярилцаж цаашид талууд хэрхэн хамтарч ажиллах, нүүлгэн шилжүүлэлтийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх болон бусад мэдээлэл солилцлоо.
Мөн ноос ноолуурын холбооны судалгаа шинжилгээнд хэрэглэгдэж буй лабораторийн тоног төхөөрөмж, үйл ажиллагааг үзэж танилцлаа.
Эх сурвалж: “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨААТҮГ
2022 оны 02 дугаар сарын 11
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn