(+976) 7711-0711

ЭМЭЭЛТИЙН ПАРКААС МОНГОЛЫН АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДЭЭЖИЙГ ОБЕРН ХОТЫН ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА НОЁН ФИЛИП ДАНЛАФТ ДУРСГАЛАА

 

last

АНУ-ын Алабама мужийн Оберн хотын Эдийн засаг хөгжлийн газрын дарга Филип Данлафын урилгаар “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн дарга М.Гончигжав нь Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ болон бусад бүрэлдэхүүний хамт 2015 оны 4 дүгээр сарын 18-аас 4 дүгээр сарын 26-ны өдрүүдэд Оберн хотын Үйлдвэрлэл, технологийн паркийн семинарт оролцож, тус хотын үйл ажиллагаа болон хувийн хэвшилтэй танилцаж байсан билээ.

Энэ удаад Ноён Филип Данлаф манай улсад ажлаар ирсэн бөгөөд өнөөдөр Нийслэлийн Эдийн Засаг Хөгжлийн Газарт Эмээлтийн паркийн дарга М.Гончигжав байгууллагынхаа өмнөөс үндэсний арьс ширэн бүтээгдэхүүний дээжээс хүргүүлсэн байна.

Тайлбар: Зургийн зүүн гар талаас Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлэн, Оберн хотын Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Филип Данлаф, Эмээлийн паркийн гадаад харилцаа, маркетингийн менежер Т.Түвшинзаяа нар.

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn