“Өвлийн идэш” төвлөрсөн худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.
Уг арга хэмжээнд 16 аймгийн 200 гаруй иргэн, 20 аж ахуйн нэгж оролцож, мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, гурил, цагаан будаа, ургамлын тос, жимс, жимсгэнэ, хүнсний нарийн ногоог борлуулж байна. Эхний 5 өдрийн байдлаар нийт 16 аймгаас 354.1 тонн махыг 3 тэрбум гаруй төгрөгөөр борлуулжээ.
Эх сурвалж: mofa.gov.mn
2021 оны 12 дугаар сарын 03
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn