(+976) 7010-0711

ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛИЙН АСУУДЛААР ОЛОН ТАЛТ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2021 оны 11 сарын 23-нд ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж, Монгол банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын хянан шалгагч Д.Төмөр, Худалдаа Хөгжлийн Банкны байгууллагын бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн захирал Д.Дэлгэрмаа, ХААН банкны эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар нар болон салбарын экспортлогч, үйлдвэрүүдийн төлөөлөлүүд ноолуурын эргэлтийн хөрөнгийн зээл болон зээл авахад ойрын үед нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх асуудлуудыг шийдвэрлэх олон талт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтанд 2021 онд олгосон зээлийн хэрэгжилт, эргэн төлөлт, 2022 оны эргэлтийн хөрөнгийн зээл болон Монгол банктай хамтарсан “Ноос ноолуурын экспортыг дэмжих, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх” ажлын хэсгээс хийж буй ажлын талаар танилцууллаа.

Оролцогчид 2022 оны эргэлтийн хөрөнгийн зээлийн хэрэгцээ, зээлийг түүхий эд бэлтгэлийн үед нь олгох, хугацааг 3 жилээр сунгах, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээний шинэ бүтээгдэхүүнийг гаргах зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо.

 

2021 оны 11 дүгээр сарын 30

Эх сурвалж: https://www.facebook.com/mongoltextile.mn/

 

© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn