(+976) 7010-0711

“АРЬС ШИР, НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН-2021” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА МИШЭЭЛ ЭКСПО ТӨВД 15 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “АРЬС ШИР, НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН-2021” үзэсгэлэн худалдааг 15 дахь жилдээ 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийг дуустал хугацаанд “МИШЭЭЛ ЭКСПО” ОУҮТөвд  зохион байгуулагдаж байна. Арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүний сав баглаа боодол, тус салбарын экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус арга хэмжээг ХХААХҮЯам, “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”, “Монголын ноос ноолуурын холбоо”, “Мишээл Экспо” компани хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнд:

  • Нэхий дээл, үслэг хувцас;
  • Ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл хувцас;
  • Савхин хувцас, арьсан гутал, цүнх;
  • Хүнсний бүтээгдэхүүн;
  • Ном, хэвлэл;
  • Оёмол бүтээгдэхүүн;
  • Гоо сайхны бүтээгдэхүүн;
  • Дахин боловсруулсан бүтээгдэхүүн;
  • Бэлэг дурсгал, жижиг эдлэлээр төрөлжих ба энэ чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний томоохон үндэсний үйлдвэрлэгчид оролцож байна.

 

Эх сурвалж: Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо

2021 оны 10 дугаар сарын 21

 

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn