(+976) 7711-0711

ШИНЬЖЯНД ОРЧИН ҮЕИЙН МАЛ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

Шиньжяны Кизилсу Киргизийн өөртөө засах жөүгийн Акту сяний Бааран тосгон нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн төлөө сүүлийн үед олон арга бодлого хэрэгжүүлж байна. 2020 онд тосгоны мал аж ахуйн хоршоолол Симментал үүлдрийн үхрийн төсөл хэрэгжүүлснээр тосгоны ядуулаг амьдралтай 159 өрхөд жил тутамд 8-10 хувийн ашиг олгож байна. Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Сарантуяа, Болор Шиньжяниас мэдээлж байна.

Шиньжяны Кизилсу Киргизийн өөртөө засах жөү нь Шиньжяны баруун өмнөд хэсэгт байрлаж, хойд талаараа Киргиз, Такистан устай хиллэж байгаа нутаг юм. Кизилсу гэдэг нь энэ нутгаар урсан өнгөрдөг голын нэр, “улаан ус” хэмээх утгатай киргиз үг юм.

2020 оны 6-р сард Кизилсугийн Бааран тосгон 2 сая 60 мянган юанийн үнэ бүхий Симментал үүлдрийн үхрийг худалдан авч мал аж ахуйн хоршоолол байгуулан тэжээсэн байна. Кизилсугийн намын хорооноос Бааран тосгонд томилолтоор ажиллаж байгаа Айкбейр төслийн хэрэгжилтийн талаар танилцууллаа.“Бид ядуулаг амьдралтай 159 өрхийн үхрийг энд авчирч сүргээр нь тэжээгээд ашгийг нь эзэнд нь буцааж өгдөг. Газрын түрээсээ хоршооллын санхүүгээс гаргах загвараар ажиллаж байгаа юм. Эхний ашгаа 6-р сарын 20-нд хуваасан. Айл өрх бүр 1200 юань авсан. Таван жилийн гэрээт хугацаандаа ашгаа ингэж хуваана. Цааш нь гэрээгээ сунгаж хоршоололд хамрагдах уу, өөрөө үхрээ авч тэжээх үү гэдгээ тэд өөрөө шийдэх болно ”

Мал аж ахуйн хоршоолол нь нийт 180 үхэр тэжээх боломжтой, тусбүр 750 квадрат метр талбай бүхий хоёр хашаатай. Үүнээс гадна өвс бордоогоо боловсруулах, ногоон дарш хадгалах тусгай газартай бөгөөд ариутгалын газар, ажилтны ажлын байр зэргийн цогцолборыг бүрдүүлсэн мал аж ахуй эрхлэлтийн мэргэжлийн хоршоолол юм. Гол нь Симментал үхрийг 6-8 сар тэжээгээд зардаг. Бааран тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Мансур Маймайт үхэр тэжээж байгаа байдлаа танилцууллаа:“Нэг үхрийг тэжээхэд өвс бордоо, хөдөлмөр хүч, хижгээс сэргийлэх тариа энэ тэр гээд ойролцоогоор 20 мянган юанийн өртөг зарцуулдаг. Үхрээ 1 тонн болгон таргалуулж, 40 мянган юаниар худалдах боломжтой. Тэжээл бордоогоо бусад нутгаас худалдан авах, эсвэл эргэн тойрны тариачдын эрдэнэ шишийн иш зэргийг худалдан авч мэргэжлийн хүмүүс зориулалттай жороор шимт бордоо болгодог. ”

Шиньжянд орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлж байна_fororder_4

Хоршоолол байгуулснаар тосгоны иргэдийг ажлын байраар хангаж, орлогыг нь нэмэгдүүлэх боломж нээлээ хэмээн Айкбейрын ярьсныг үргэлжлүүлэн сонсоно уу:“Ядуулаг өрх бүрд олгосон 13000 юанийн тэтгэлгээр бид нэг Симментал үхэр худалдан авч иргэдийн хүсэлтийн дагуу хоршоололд нэгтгэн тэжээж байна. Хамгийн гол нь Бааран тосгоны иргэдийг ажлын байраар хангах зорилготой. Хоёрдугаарт нь товлосон цагтаа ашгийг үхрийн эзэнд нь өгдөг. Гуравдугаарт нь малчдад цар хэмжээ бүхий хоршооллын мал аж ахуй эрхлэлтийг танилцуулж, тэднийг уламжлалт малжих хэлбэрээс нь чөлөөлөн, орчин үед шилжүүлэх боломж олгоно. Айл өрх бүрд нэгээс хоёр үхэртэй байсан үед хөдөлмөр хүч нь мөн л түүндээ уягдаж, малаа дагадаг. Одоо үхрийг нь нийлүүлж тэжээснээр эзнийг нь өөр ажилд орох боломжтой болгосон. Энэ 159 өрхийн хүмүүс өөр газар ажиллах боломжтой болсон бөгөөд жилийн сүүлчээр хоршооллоос ашгаа санаа зоволтгүй хувааж олдог. ”

Шиньжянд орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлж байна_fororder_3

Бааран тосгоныхон ядуулаг амьдралтай 159 өрхийн 100 хувийн саналаар уг хоршооллыг байгуулсан бөгөөд урьдаар 8 хүнийг гурван сарын бэлтгэл дамжаанд хамруулан, орчин үеийн мал аж ахуй эрхлэлтийн мэргэжлийг нь дээшлүүлжээ. Хоршоололд өдгөө 11 ажилтан элсэн ажиллуулж байна. 32 настай Абуд Үфур хоёр жилийн өмнө сургалтад хамрагдан хоршоололд ажиллаж одоог хүрчээ. Тэднийх ядуурлаас ангижруулах төслөөс нэг үхэр хуваан олж, мөн өөрийнхөө хоёр үхрээр хувьцаа оруулж, жил бүр тогтмол ашиг олж байна. Эхнэр нь ч чөлөөлөгдөн супермаркет ажиллуулах боллоо. Абуд Үфур Тосгоныхоо хоршоололд ажилласан сэтгэгдлээ хуваалцжээ:“Энд үхэр тэжээгээд хоёр жил болж байна. Өдөрт хоёр удаа өвс бордоо өгдөг. Одоо сардаа гурван мянган юанийн цалинтай учраас амьдрал баталгаатай болсон. ”

Шиньжянд орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлж байна_fororder_7

Бааран тосгоны энэ хоршоолол өдгөө орчин үеийн мал аж ахуй эрхлэлтийн механизмыг бүрэн бүрдүүлсэн бөгөөд цаашид цар хэмжээгээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй буйгаа Айкбейр танилцууллаа:“Удахгүй бид 3 сая юанийн хөрөнгө оруулж, 400 үхэр тэжээх боломжтой хашааг барьж, мөн тэжээлийн үйлдвэр байгуулах гэж байна. Ерөнхийдөө бид орчин үеийн техникийг ашиглан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ. ”

 

Эх сурвалж: https://mass.mn

2021 оны 10 дугаар сарын 19

 

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn