(+976) 7010-0711

НООЛУУРЫН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ХХААХҮЯам, Монголын Ноос Ноолуурын Холбоо, ХАА-н бирж, үйлдвэрлэгчид хамтран ноолуурын салбарт ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус уулзалтаар 2021 оны түүхий эд бэлтгэлийн зээлийн хугацааг 3 жилээр сунгах, ХАА-н биржийн үйл ажиллагааны шимтгэл хураамж, биржийн үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах, НӨАТ-ын хуулийн 14.1.4-ын хэрэгжилтийг хангах, экспортод гарч буй ноолууран бүтээгдэхүүний чанар, стандартад баталгаажуулалт хийх зэрэг салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцож, ХАА-н биржийн хууль, НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулан ажиллахаар тохиролцлоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн, МННХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж, ХАА-н биржийн дэд дарга н.Ариунбат болон Говь, Кашмир холдинг, Сор кашмир, Ханбогд кашмир, Баялаг-Өлзий, Өгөөж Шим, Лоро-Пъяна, Үлэмж, А-Үйлс компанийн удирдлагууд оролцов.

 

Эх сурвалж: Монголын ноос ноолуурын холбоо

2021 оны 09 дүгээр сарын 07

 

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn