(+976) 7010-0711

ХЯТАДЫН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЭХНИЙ 4 САРЫН АШГИЙН ОГЦОМ ӨСӨЛТ

Хятадын хөнгөн үйлдвэрийн томоохон компаниуд оны эхний 4 сард нэрлэсэн цэвэр ашгийн өсөлт болон орлогын хурдацтай өсөлтийг албан ёсны тоо баримтаар харуулжээ. Үйлдвэрлэл, Мэдээлэл технологийн яамны мэдээлснээр 111 000 компанийн жилийн орлого хамгийн багадаа  20 сая юань /3.11 сая доллар/ буюу 427.01 тэрбум юанийн ашиг олсон бөгөөд өмнөх оныхтой харьцуулахад 41.5%-р өссөн байна. Эдгээр компанийн үйл ажиллагааны орлого эхний 4 сарын хугацаанд 6.71 их наяд юань болж өмнөх оныхтой харьцуулахад 27.9%-р өссөн үзүүлэлттэй байна. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, хятадын хөнгөн үйлдвэрийн экспортийн бүтээгдэхүүн 275.75 тэрбум ам доллар хүрч өмнөх оныхоос 54.7%-р өссөн байна. Нарийвчилбал, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон хуванцар бүтээгдэхүүний экспортийн өсөлт өргөжиж 55-62%-р тус тус өссөн байна.

 

Эх сурвалж: http://search.news.cn/?lang=en#search/0/light%20industry/1/

2021 оны 08 дугаар сарын 31

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn