(+976) 7010-0711

НООСНЫ ТУХАЙ ТАНИН МЭДЭХҮЙ

Монгол хонины ноосны давуу шинж чанар нь түүний бүтэцтэй холбоотой байдаг. Дэлхийд зөвхөн Монгол хонины ноос л бүдүүн ширхэгтэй бөгөөд ноосны ширхэг бүр нь голоороо хөндий гуурстай байдаг. Энэхүү гуурс нь агаараар дүүрсэн байдаг учир дулааныг сайн тусгаарладаг.

Агаарын чийгшил их үед ноос нь хувийн жингийнхээ 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний чийгийг шингээгээд дулаан болгон гаргадаг. Нэг кг хуурай ноосноос 960 киложоуль дулаан ялгардаг тул түүнийг байгаль эхээс заяасан энерги үүсгэгч гэж нэрлэдэг.

Ноос, ноосон эдлэл нь хөвсгөр шинж чанартай ба материалын 80% нь агаараас тогтдог. Үсний ширхэг бүр нь чөлөөтэй хөдөлгөөнд орж үрэлтийн явцад дулаан үүсгэхээс гадна хүний биеэс ялгарах дулааныг маш сайн шингээж өөртөө хадгалж байдаг. Ноосонд агаарын солилцоо хамгийн сайн явагддаг. Ингэснээр хөл хөлөргөдөггүй, чийгийг гадагшлуулж өгч арьс амьсгалах бүхий л боломжийг хангаж өгдөг.

Ноос нь өөрийнхөө жингийн 30% тэнцэхүйц чийгийг өөртөө шингээж чаддаг. Хөл чийгтэй хүмүүс ноосон оймс, эсгий гутал таавчиг илүүтэй хэрэглэвэл даарахгүйгээс гадна хөл хуурай байснаар үнэр үүсгэгч бактерийг тэжээх орчин бий болохгүй байх зэрэг олон давуу талтай. Учир нь ноос нь өөртөө ланолин агуулдаг бөгөөд ланолин нь бактерийг устгадаг, арьсыг тэжээдэг, уурагт тэжээгч элемэнт юм.

Орчин үед ланолиныг гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд, арьсны өөрийн сэргээгдэх эрчмийг дэмжихэд, тэжээл өгөх, чийг хадгалах, бактери устгах, үрэвсэл намдаах гээд олон янзаар тусгайлан ашигладаг.

Хэт их угааж цэвэрлэсэн мөн химийн бодисоор арчилсан ноосны ланолин нь устдаг тул дээрх үнэт чанарууд алга болдог.

Мөн ноос нь эдэлгээний хугацаа дуусахад бүрэн задарч байгальд шингэдэг давуу талтай юм.

 

Эх сурвалж: https://www.google.com/

2021 оны 08 дугаар сарын 26

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn