Тэртээ 1921 онд их жанжин Д.Сүхбаатарын тэргүүлсэн залуучууд Нийслэл хүрээнд хуран цугларч “Бошгыг халах Залуучуудын эвлэл”-ийг байгуулсан анхдагч түүхээс улбаалан үеийн үед Эх орноо хөгжүүлэх их үйлсэд залуучууд чин сэтгэлийн дуудлага, итгэл үнэмшлээрээ нэгдэн, хийж бүтээж, хөгжүүлж ирсэн билээ. Түүхэн 100 жилийн ой тохиож буй энэ цагт нийслэлийн залуучуудын тоо 440 мянгад хүрч, төрийн бодлого, шийдвэрийг залуучуудад хүргэх, оролцоог нэмэгдүүлэхээр “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийн 116 салбарыг нийслэл, дүүрэгт төр, хувийн хэвшлийн байгууллагуудад байгуулсан. Нийслэлийн залуучууд, Та бүхэн улс орныхоо нэрийн хуудас болсон их хотын соёл, хөгжлийг түгээгчид, ирээдүйн асар их хүч, үнэт зүйл бөгөөд зорилт сорилттой тулгарсан нэгнээ урам, дэмээр тэтгэж, оролцоо, хөгжлөөрөө бусдыг уриалан, хариуцлага, хандлага, өрсөлдөх чадвар, мэдлэг боловсролыг эрхэмлэсэн шинэ цагийн бүтээгчид, түүхийн эзэд байх учиртай. Залуучуудын хөгжлийн төлөөх их үйлсэд хамтдаа зүтгэж, он цагийн түүхээ хамтдаа бичиж, үр хойч, өсвөр үедээ үлгэрлэн манлайлъя. Эрхт Монгол улсынхаа хөгжлийн замналд залуу, халуун насны эрч хүч, алдар гавьяа түүхээ мөнхлөн үлдээсэн хүндэт ахмадууд, эрхэм баялаг, үнэт зүйл, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн, даяарын хөгжилд хөл нийлүүлэн алхаж яваа энэ цагийн өнгө чимэг, бахархалт залуучууд, эх орны шинэ гэрэлт ирээдүй, хөгжлийн үр жимс, бидний үргэлжлэл, өсвөр үе, үр хүүхдүүд та бүхэндээ “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын хамт олноос Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Эх сурвалж: https://erp.ulaanbaatar.mn/
2021 оны 08 дугаар сарын 24
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn