Ноолуур нь зарим амьтны зөөлөн унгарил үс юм. Гол төлөв энэ үгийг ямааны үсийг нэрлэхэд хэрэглэдэг.
Онцлог:
Ноолуур нь нарийн ширхэгтэй, нягт ихтэй боловч хөнгөн, дулаан, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн юм.
Байгалийн өнгө нь цагаан, саарал, бор байдаг. Ноолуурын чанарыг түүний нарийн чанар, цагаан өнгө, уртаар нь шинжинэ. Нарийн байх тусмаа зөөлөн болдог. Цагаан ноолуур нь цайруулах шаардлагагүй тул бага гэмтдэг, өнгө сайн ордог байна.
Ноолуурын ямаа нь эрс тэс уур амьсгалтай нутагт амьдардаг тул бүдүүн ширхэгтэй ноосоор бүрхэгдсэн байх бөгөөд түүний дотор талаар зөөлөн, нарийн үс байдаг.
Хавар болж дулаарах үед тэрхүү үсийг тусгай самаар самнаж авдаг нь ноолуур юм. Нэг ямаанаас 150-300 грамм ноолуур гардаг байна. Мөн эрлийз үүлдрийн ямаанаас 1 кг хүртэл ноолуур гарах нь бий. Иймээс ноолуурын үйлдвэрлэл хязгаарлагдмал, өртөг өндөртэй тул үнэтэй бүтээгдэхүүн болно.
Үйлдвэрлэл:
Ноолуурын ямаа нь Монгол Улс, Хятад улсын баруун хойд хэсэг, Дундад Ази, Балбын Гималай орчмын бүс, Ираны уулархаг нутгаар тархсан байдаг.
Боловсруулаагүй ноолуурын үйлдвэрлэлээр дэлхийд Монгол улс жилийн үйлдвэрлэлийн 40 орчим хувийг бэлтгэдэг гэж үздэг. Харин Хятад улс 48 орчим хувийг бэлтгэж, түүнчлэн Энэтхэг, Пакистан, Иран, Афганистан, Турк, Дундад Азийн орнууд орно.
Манайд ноолуур боловсруулах салбарт гүн боловсруулах үйлдвэр 15, анхан шатны боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр 59, өрхийн жижиг цех 150-200 ажиллаж байна.
Эдгээр үйлдвэрүүд угаасан ноолуурыг Хятад, самнасан ноолуурыг Итали, Англи, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк, Герман, Солонгос, Япон, Белги, Франц зэрэг 20 гаруй оронд экспортолдог.
Дэлхийн хэмжээнд ноолуурын үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь 25000 тонн байдаг. Боловсруулаагүй ноолуураас тослог, хаг хог, технологит тохирохгүй хялгас зэргийг ялгаснаар ноолууран бүтээгдэхүүн хийхэд бэлэн болно.
Хэрэглээ
Ноолуурыг будаж, ноолууран утас болгосны дараа цамц, ороолт, малгай, бээлий, оймс, цув, хантааз, дотуур хувцас, унтлагын хувцас, алчуур, хөнжил зэргийг хийнэ. Хонины ноос, нийлэг утас зэрэгтэй хольж ашиглах тохиолдол байдаг.
Эдгээр үйлдвэрүүд угаасан ноолуурыг Хятад, самнасан ноолуурыг Итали, Англи, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк, Герман, Солонгос, Япон, Белги, Франц зэрэг 20 гаруй оронд экспортолдог.
Дэлхийн хэмжээнд ноолуурын үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь 25000 тонн байдаг. Боловсруулаагүй ноолуураас тослог, хаг хог, технологт тохирохгүй хялгас зэргийг ялгаснаар ноолууран бүтээгдэхүүн хийхэд бэлэн болно.
Ноолуурыг будаж, ноолууран утас болгосны дараа цамц, ороолт, малгай, бээлий, оймс, цув, хантааз, дотуур хувцас, унтлагын хувцас, алчуур, хөнжил зэргийг хийнэ. Хонины ноос, нийлэг утас зэрэгтэй хольж ашиглах тохиолдол байдаг.
Ноолууран ширхэгт нь байгалиас нано бүтэцтэй учраас дээд зэргийн зөөлөн, хөнгөн, дулаан, уян хатан, бөх бат, амьсгалдаг, агаар шүүдэг, галд тэсвэртэй, байгальд задардаг зэрэг хүний эрүүл мэнд, байгальд ээлтэй үзүүлэлтээрээ тансаг хэрэглээнд багтдаг.
Тиймээс ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчийн түвшин дундаас дээш болон тансаг хэрэглээний бүлгийнхний хэрэгцээт бүтээгдэхүүн болж, өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд эрэлттэй хэвээр байна.
Эх сурвалж: оео.mn
2021 оны 08 дугаар сарын 23
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn