Салбарын эрдэмтэн судлаачдаа дэмжих, инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх, импортыг орлох, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Сайдын нэрэмжит грантын шалгаруулалтыг зохион байгуулж, дүнгээ гарган шилдэг бүтээл, шилдэг эрдэмтдийн багийг тодруулаад байна.
ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын нэрэмжит “Грант” горилж ирүүлсэн мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн техникийн чиглэлийн 21 бүтээлийг хэлэлцэн шалгаруулалтыг зохион байгууллаа.
Бүтээлүүдийг холбогдох тушаалд заасны дагуу
Тэрээр “Дэлхийн эдийн засгийн түүхэн явцад үндэстний баялгийг бүтээхэд байгалийн баялаг, түүхий эд, хөрөнгө зэрэг хүчин зүйлсийн нөлөөлөл давамгайлдаг байсан бол өнөөдөр мэдлэг нь тэдгээрийг хошуучлах чухал нөөц баялаг болсон байна. Тиймээс улс орнууд аж үйлдвэрийн эдийн засгаас шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурласан мэдлэгийн эдийн засаг рүү шилжихэд анхааран ажиллаж байгааг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.4.3-т Шинэ мэдлэг, патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад хөнгөлөлттэй зээл, грант олгохоор, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар 2025 он хүртэлх хугацаанд баримтлах бодлогод хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг судалгаа ба хөгжилд тулгуурлан хөгжүүлэх, хүний нөөцийг тасралтгүй чадавхжуулах асуудлыг бүлэг зорилт болгон дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаануудын нэг бол эрдэмтэн судлаачдынхаа нөр их хөдөлмөрийг дэмжиж байгаа өнөөдрийн энэхүү арга хэмжээ гэж ойлгож байна.
Эх сурвалж: https://mofa.gov.mn/
2021 оны 08 дугаар сарын 13
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn