Хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулагдсан Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн газрын дарга Ц.Байгалмаа Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатарыг хүлээн авч уулзан, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Тус парк нь гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн зах зээлд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Тухайлбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд нь байгаль орчинд сөрөг нөлөөллийг бий болгож тус орчны агаар, хөрс, усны бохирдлыг үүсгэгч үндсэн шалтгаан болж байна. Тиймээс шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлсэн, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, хөнгөн аж үйлдвэрүүдийн нэгдлийг бүтээн байгуулах нь өнөөдөр Нийслэлд хэрэгжүүлэх гол ажлуудын нэг болж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар
2021 оны 08 дугаар сарын 06
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn