Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газрын удирдлагууд болон “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ийн төлөөллүүд паркийн урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгааны ажил гүйцэтгэгч олон улсын зөвлөх үйлчилгээний Crisil компанийн мэргэжилтнүүд, Монгол талын инженерийн багийн гишүүдтэй мэдээлэл солилцож, хамтран ажиллах талаар цахим уулзалт зохион байгууллаа.
Эмээлт Үйлдвэрлэл, технологийн паркийн Техник эдийн засгийн үндэслэл анх 2011 онд хийгдэж байсан бөгөөд шинэчлэх шаардлага үүсч Дэлхийн банкны захиалгаар паркийн урьдчилсан судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Паркийн урьдчилсан судалгааны ажил энэ оны 8-р дугаар сарын 30-нд бэлэн болохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд тус судалгаан дээр үндэслэн паркийн бүрэн хэмжээний ТЭЗҮ-г шинэчилж боловсруулахаар төлөвлөжээ.
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn