(+976) 7010-0711

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОДОРХОЙЛНО

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын удирдлагууд Үйлдвэрлэл, технологийн паркуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн засаг даргын захирамжийн хүрээнд Налайх, Багануур, Багахангай, Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд холбогдох албаныхан санал солилцож, ажлын хэсэгт уламжлах саналуудыг хэлэлцлээ.
Ажлын хэсгийн ахлагчаар Инновац технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, нарийн бичгийн даргаар Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар нийт 13 гишүүдийн хамтаар ажиллаж байна.

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn