Нэхмэлийн үйлдвэр нь хамгийн нарийн түвэгтэй үйлдвэрлэлийн нэг юм. Олон хэсэг хуваагдсан,төрөл бүрийн хэсгээс бүрдэх энэ салбарт ихэнхдээ жижиг болон дунд үйлдвэрүүд давамгайлдаг. Үндсэн гол 3 эцсийн хэрэглэгч нь: хувцас, гэрийн тавилга хэрэгсэл үйлдвэрлэл болон аж үйлдвэрийн салбарууд юм.Нэхмэлийн болон даавууны үйлдвэрлэл нь маш олон тооны дэд салбаруудаас бүрдэх бөгөөд энэ нь түүхий эдээ боловсруулахаас (хиймэл нэхдэс) эхлээд хагас бэлэн бүтээгдэхүүн (ээрмэл ,нэхсэн даавуу болон эдгээрийг гүйцэтгэх эцсийн дамжлага хүртэл) болох, цаашлаад эцсийн бүтээгдэхүүн (хивс,гэрийн даавуун эдлэлүүд,хувцас, үйлдвэрлэлийн зориулалттай нэхмэл материал) хүртэл дамжлагыг хамардаг.
Хаягдлыг дулааны технологиор устгах, боловсруулах үед диоксин, фуран үүсэх
Нэхмэлийн үйлдвэрийн дамжлагад хаягдал усанд хэд хэдэн үе шатаар лаг үүсдэг бөгөөд үүссэн лагийг шатаадаг. Жишээлбэл, ноос цэвэрлэх үед бохир ус уурших, эсвэл даавуу хэвлэгчид наалдсан пигмент болон хивсний арыг бэхжүүлэгч латекс зэргийг агуулсан бохирдсон усанд лаг үүснэ. Шаталтын бусад ажиллагаатай адилаар лагийг шатаах явцад диоксин, фуран үүсэх боломжтой бөгөөд ийм лаг нь хлор болон g-гексахлорциклогексан /g-HCH, линдан/, дилдрин эсвэл ДДТ зэрэг эктопаратицидын органик хлорт нэгдлүүдийг харьцангуй их хэмжээгээр агуулж байдаг. Эдгээр бодисуудыг түүхий эдэд (ялангуяа модонд) хэрэглэдэг (Европын комисс 2003b; UNEP 2003).
Эх сурвалж: http://www.pops.int/ UNEP/SSC/BATBEP/2008/15
2021.06.28
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn