(+976) 7010-0711

Монгол-БНХАУ-ын мал аж ахуйн чиглэлийн хамтарсан төслийн уралдаан зарлажээ

Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС), БНХАУ-ын Байгалийн Шинжлэх ухааны сангийн хамтын ажиллагааны хүрээнд энэ оноос эхлэн хэрэгжүүлэх Монгол-БНХАУ-ын мал аж ахуйн чиглэлийн хамтарсан төслийн уралдаан зарлаж байна.

Төсөл хэрэгжих хугацаа гурав хүртэлх жил байна.

Төслийн санхүүжилт /дээд хэмжээ/:

  • Монгол эрдэмтдийн багийн санхүүжилт жилд 54 сая хүртэлх төгрөг,
  • БНХАУ-ын эрдэмтдийн багийн санхүүжилт жилд 2 сая хүртэлх юань

Төслийн төслийн саналыг ирүүлэх хугацаа:

Төсөл хэрэгжүүлэгч Монгол талын төслийн саналыг энэ сарын 14-нөөс ирэх сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл монгол хэл дээр (төслийн хураангуй англи хэл дээр) цахим болон цаасан хэлбэрээр доорх хаягуудаар хүргүүлнэ.

Имэйл: foreignaffair@stf.mn
Хаяг: Мэдээлэл технологийн Үндэсний парк, 3 давхар, 317 тоот
Утас: 11-315741

Төслийн бүртгэл, төсөлд тавигдах шаардлага: Монголын талын төслийн саналыг ШУТСан, БНХАУ-ын талын төслийн саналыг БНХАУ-ын Байгалийн Шинжлэх Ухааны Сан тус тус хүлээн авна. ШУТСанд мэдүүлэхдээ дараах төслийн мэдүүлгийн маягтыг ашиглана.

Хамтарсан төслийн саналыг дараах журмуудын дагуу боловсруулна:   

  • Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх,
  • Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох,
  • Төслийн өртөг зардлыг БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг  баримтлан бодитой тодорхойлсон байх,
  • Төслийн үр дүн нь журмын 8.1 дахь хэсэгт заасан хэлбэртэй байна.

 

Эх сурвалж: https://gogo.mn/r/wv0e5

2021.06.25

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn