Чацаргана бол саланги бэлэгтэй, хоёр гэрт /двудомный/ бутлаг ургамал. Чацарганы бутны эр, эмийг цэцэглэж үр тогтсоны дараа ялган танихад хялбархан. Эм чацарганын мөчир навчлахтай зэрэгцэн шаравтар өнгөтэй үрийн уутанцар гардаг. Үр гарч ирсэн тэр бут л эм чацаргана жимс үр гараагүй үед нь бол мөчир салаагаар нь ажиглан таньж бас болно. Эр чацарганын гишүү болон найлзуур нь адилхан насны эм чацарганыхтай харьцуулан үзэхэд арай бүдүүн, салаалт ихтэй, нахиа нь 5-6 мм орчим урт, олон хайрстай, мөн тоосовчны дохиуртайгаар ялгаатай боловч эр чацаргана хоёр өдрийн өмнө цэцэглэдэг онцлогтой.Эм чацарганын бутны мөчир найлзуур нарийвтар, нахиа нь 2-3 мм урттай, хос хайрстай байдаг. Чацаргана нь цайвар ногоон нарийвтар гонзгой навчтай, цэцэг нь шаравтар өнгөтэй, шүүс багатай учир шавьжаар тоос хүртэх нь бага, харин салхиар тоос хүртдэг. Чацарганыг тарихдаа баримтлах нэг гол зарчим бол саланги бэлэгтэй ургамал учраас тарихдаа 10 эм бут тариад 1 эм бутыг суулгах ба салхины дээд талд эрийг нь суулгавал үр тогтоход тохиромжтой байдаг.
Чацарганыг олон оронд тарьж ургуулдаг бөгөөд хүйтэнд тэсвэртэй, Сибирт болон Буриад улсад -50 хэмийн хүйтнийг тэсвэрлэх тохиолдол гарсан байдаг. Үр жимсийг хүйтний уур амьсгал орох үед буюу 10 дугаар сарын сүүлч, 11 дүгээр сарын эхээр хураан авна. Чацарганын бутны үндэснээс шижэм салаалан хөрсийг хавж ургадаг онцлог ургамал учраас бут тус бүр нь 2.5м зайтай, харин мөр хоорондын зай нь 2.5м орчим байх шаардлагатай байдаг буюу өөрөөр хэлбэл тарилтын схем нь 2.5х2.5м байвал тохиромжтой болно.Чацаргана гэрэлд дуртай ургамал. Иймээс сүүдэрт буюу барилга байгууламжийн сүүдэр буух газарт ургуулж болохгүй. Хөрсний орчин рН нь 6.5-7 орчим байвал зохино. Чацарганын суулгацыг тарих үед хөрсний 15см гүнд +5 орчим хэмийн температуртай байх ёстой.
Эх сурвалж: Байгаль орчны яам ТХХБОГазар, Ногоон хэрэм-Лүн
2021.06.11
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn