(+976) 7711-0711

Хонины ноосоор 100 хувь эко бордоо үйлдвэрлэж байна

Баялаг бүтээгч нэвтрүүлгийн шинэ дугаарт шинэлэг инноваци технологи бүхий хонины ноосоор 100 хувь эко, органик бордоо үйлдвэрлэж, дотоодын болон Герман улсын зах зээлд нийлүүлж буй МОНПЕЛЛЕТС” компанийн ЗАХИРАЛ Б.ЦОГБАДРАХ уригдан оролцлоо.

Хонины ноосоор био бордоо үйлдвэрлэгч үйлдвэр дэлхийд хоёрхон байдгийн нэг нь манай улсад үйл ажиллагаагаа явуулж байна.

Арвин ургац, эрүүл хүнс уриатай Монпеллетс компанийн захирал Б.Цогбадрах энэхүү үйлдвэрлэлээ бизнесийн ашиг орлого олох гэхээсээ илүүтэй улс эх орны аюулгүй байдлын салшгүй хэсэг болсон хүнсний аюулгүй байдалд анхаарах цаг болсныг хүн бүр ойлгож, ядаад эрүүл аюулгүй хүнсийг эх орноосоо хэрэглээсэй хэмээх эрхэм зорилгын хүрээнд байгуулсан гэдгээ нэвтрүүлгийн багийнхнаар дамжуулан олон нийтэд хүргэхийг хүссэн юм.

Тэрээр 2011 оноос эхлэн эх орондоо хонины ноосоор био бордоо хийх боломжийг тууштай судлан, урт хугацаанд үйлчилдэг ургамлын био бордоо хийхээр туршилт хийж бгаа Австри, Герман, швецарь улсын компаниуд болон био бордооны чанар шаардлагыг судалдаг эрдэм шинжилгээний холбогдох байгууллагууд тоног төхөөрөмж нийлүүлэх компаниудтай удаа дараа уулзаж ярилцсаны үр дүнд био бордоо үйлдвэрлэх  но-хауг гарган авч, баталгаажуулж чаджээ.

Химийн элемнент агуулаагүй, хаягдалгүй био бордоо  үйлдвэрлэгч “Монпеллетс” компани сүүлийн үед улам үнэгүйдэх болсон ноосыг “алт болгон” эдийн засгийн эргэлтэд оруулах арга замыг нэвтрүүлснээр малчид орлоготой болох боломж бүрдсэний зэрэгцээ монгол улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хамгаалж чадах боломж бүрдсэн зэрэг олон давуу талыг дурьдаж болох юм.

Эх сурвалж: https://davaabayar.mn/archives/6240

2021.05.25

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn