ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр
Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын “Цахилгаан хангамжийн ажлын зураг төсөл /110/35/10 дэд өртөө/” Зөвлөх үйлчилгээ ЭХҮҮТП-2015.04 дугаартай тендерт оролчдыг санал ирүүлэхийг урьж байна.
- Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 төгрөгөөр худалдаж авна.
- Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банк 200051098 тоот дансанд тушаана.
- Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
- Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
- 2013, 2014, 2015 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаар нотлох баримт бичиг /ажлын гэрээ, ажил хүлээлцсэн акт/
- Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
- Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Аудитаар баталгаажуулсан 2013, 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, мөн онуудын нийгмийн даатгалын тайлан, 2015 оны 1, 2 дугаар улирлын санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын болон татварын байгууллагын тодорхойлолт/
- Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
5.Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: [Шаардлагатай]
1.3.4. Цахилгаан дамжуулах гол шугам, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг /220 кВ хүртэл/
6.Тендерийн баримт бичгийн хамт тендерийн баталгаа ирүүлэх шаардлагагүй.
Тендерийг 2015 оны 8 дугаар сарын 26–ны өдрийн 12 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба тендерийн нээлтэд оролцох хүсэлттэй оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 8 дугаар сарын 26–ны 13 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын хуулийн этгээд давуу эрх эдлэхгүй
Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.
Хаяг: Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо Нийслэлийн Засаг захиргааны
4 дүгээр байр 5 давхар 506 тоот өрөө
утас: 7010-0711, 96662866