ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр
Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн “Үерийн барилга байгууламжийн зураг төсөл /9км/ ” хийх зорилгоор зөвлөхийн үйлчилгээний /ЭХҮҮТП-2015.03/ дугаартай тендерт оролцогчдыг санал ирүүлэхийг урьж байна.
- Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 төгрөгөөр худалдаж авна.
- Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банк 200051098 тоот дансанд тушаана.
- Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
- Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар / нотариатаар баталгаажуулсан /2013,2014,2015 онуудад гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх тайлан
- Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар / нотариатаар баталгаажуулсан /
- Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Аудитаар баталгаажуулсан 2013,2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, мөн онуудын нийгмийн даатгалын тайлан,2015 оны 1,2-р улирлын санхүүгийн тайлан,нийгмийн даатгалын болон татварын байгууллагын тодорхойлолт /
- Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: [Шаардлагатай]
- Барилга хот байгуулалтын Яамнаас олгодог:
1.3.5. Усны барилга байгууламжийн зураг төсөл
Тендерийг 2015 оны 8 дугаар сарын 26–ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба тендерийн нээлтэд оролцох хүсэлттэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 8 дугаар сарын 26–ны 10 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.
Хаяг: Чингэлтэй дүүрэг 4-р хороо Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр 5 давхар 506 тоот өрөө
утас: 7010-0711, 89552721