(+976) 7010-0711

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ. УСНЫ ТУХАЙ

Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Үүний дагуу Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор НҮБ-аас 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Энэхүү өдрийн гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой.

Европын холбооны улс болон Канад, ОХУ, Австрали зэрэг орнуудад хүнд хоногт шаардагдах ундны усны зохистой хэмжээг хүн амын насны бүлэг болон хүйсээр нормчилсон байдаг байна. Тухайлбал, АНУ харьцангуй эрүүл, биеийн хүчний дунд зэргийн ачаалалтай хүмүүсийг судалгаанд хамруулж хоногт уух ундны усны хэмжээг тооцож гаргажээ. Жишээнь 50-70 настай эрэгтэй хүн хоногт 3.7 литр ундны ус уух бол мөн насны эмэгтэй хүн 2.7 литр ус уухаар, жирэмсэн эмэгтэй хоногт 3 литр, хөхүүл эх бол 3.8 литр тус тус ундны усыг хоногт уухаар нормчилсон байна.

Манай орны хувьд Монгол хүний ундны болон ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээ тогтоогдоогүй байна.

Ундны усны хоногт шаардагдах зохистой хэмжээг хүн амын бүлэг, биеийн жингийн дундаж хэмжээг харгалзан дараах байдлаар тооцжээ.

Ундны усны хоногт шаардагдах зохистой хэмжээ

Хүн амын бүлэг Биеийн

жингийн дундаж, кг

Ундны усны хоногт шаардагдах зохистой хэмжээ, мл/хоног Баримжаалсан хэмжээ, аяга

(нэг аяга=200мл)

Амьдралын мөчлөг Нас Хүйс
Нялх хүүхэд 7-12 сар Эр 10 300 1
Эм 10 300 1
Хүүхэд, өсвөр нас 1-3 нас Эр 13 390 2
Эм 12 360 2
4-6 нас Эр 20 600 3
Эм 19 570 3
7-10нас Эр 28 840 4
Эм 29 870 4
11-14нас Эр 45 1,350 7
Эм 46 1,380 7
15-17.9нас Эр 60 1,800 9
Эм 52 1,560 8
Насанд хүрэгчид

(Биеийн хүчний хөнгөн хөдөлмөр эрхлэгч)

18-29.9нас Эр 60 3,042 15
Эм 52 2,184 11
30-59.9нас Эр 59 2,991 15
Эм 51 2,142 11
Настан ≥60 нас Эр 55 1,650 8
Эм 53 1,590 8
Жирэмсэн эмэгтэй 64 2,220 11
Хөхүүл эх 52 2,260 11
Биеийн хүчний дунд зэргийн ачаалалтай хөдөлмөр эрхлэгч 18-59.9 нас Эр 60 3,582 18
18-54.9 нас Эм 52 2,652 13
Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхлэгч 18-59.9 нас Эр 60 4,320 22
18-54.9 нас Эм 52 3,120 16

 

Ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээ

Ус хангамжийн төрөл Ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээ, (хүн/хоног/литр)
I.Төвлөрсөн ус хангамж
Нийт хэмжээ (хүн/хоног/литр) 200
Үүнээс: Хоол хүнс бэлтгэх, сав суулга угаах 30
Хувийн ариун цэвэр сахих Шүд, нүүр, гар угаах 8
Усанд орох (шүршүүрт) 55
Угаалга, цэвэрлэгээ 67
Ариун цэврийн байгууламж-суултуур 40
II. Төвлөрсөн бус ус хангамж
Нийт хэмжээ (хүн/хоног/литр) 50
Үүнээс: Хоол хүнс бэлтгэх, сав суулга угаах 14
Хувийн ариун цэвэр сахих Шүд, нүүр, гар угаах 8
Усанд орох (бие угаах) 17
Угаалга, цэвэрлэгээ 11

Ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээг БОНХАЖС-ын 2015 оны А/301 дугаар тушаалаар батлагдсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм”болон“ Барилгын норм ба дүрэм” 40-02-06-д заасан барилга төлөвлөлтийн усны хэрэглээтэй уялдуулан тогтоосон байна.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн

2021.03.05

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn