(+976) 7711-0711

МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБОО MNS ISO/IEC 17065:2013 СТАНДАРТААР ИТГЭМЖЛЭГДЛЭЭ.

МУ-ын Засгийн газраас баталсан “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийн хүрээнд Үндэсний итгэмжлэлийн төвөөс баталгаажуулалт, тохирлын үнэлгээний тогтолцоог бий болгохоор Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албыг MNS ISO/IEC 17065:2013 стандартын дагуу итгэмжилж, ноос ноолуурын салбарын тохирлын үнэлгээний ажлыг хариуцан гүйцэтгэх итгэмжлэгдсэн байгууллагаар тодорхойлж, итгэмжлэлийн гэрчилгээг гардуулан өглөө.

Энэхүү үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Соронзонболд, Азийн хөгжлийн банкны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн зохицуулагч Т.Энхжаргал, тус төслийн ноос ноолуурын зөвлөх Ц.Хишигжаргал, Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албаны дарга Б.Баясгалан нар оролцлоо.

Дэлхий нийтээр чанартай, гарал үүсэл нь тодорхой, байгальд ээлтэй, нийгмийн хариуцлага, тогтвортой үйлдвэрлэлийг эрхэмлэж байгаа энэ цаг үед Ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албанд итгэмжлэл олгож буй нь Монгол ноос ноолуурын онцлог, давуу талыг таниулах, нэр хүндийг өргөж дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх ач холбогдолтой юм.

 

 

Эх сурвалж:   https://mofa.gov.mn/exp/article/entry/2292

2021.02.15

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn