(+976) 7711-0711

ДЭЛХИЙН БАНКНЫ МОНГОЛ УЛСТАЙ БАЙГУУЛАХ ТҮНШЛЭЛИЙН СТРАТЕГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.

Өнөөдөр /2021 оны 1 дүгээр сарын 28/ Дэлхийн банкнаас Монгол Улсад үзүүлэх дэмжлэг туслалцааны чиглэлүүдийн талаар олон талын оролцогчоос санал авч, эдгээр саналыг Дэлхийн банкнаас боловсруулж буй Түншлэлийн стратегийн хүрээний эцсийн төсөлд тусгах 3 дахь шатны хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа.

холбогдох яамны удирдах албан тушаалтнууд болон ХХААХҮЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нар оролцож Түншлэлийн шинэ стратегийн хүрээнд тусгах саналуудыг сонссон юм.

Цаашид хэрэгжүүлэх шинэ Түншлэлийн стратегийн гол чиглэлд

  1. Эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдлыг дэмжих;
  2. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанартай ажлын байр бий болгох,
  3. Хүмүүн капиталыг өргөжүүлэх ба амьдралын чанарыг сайжруулах гэж заасан байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

2021.02.03

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn