(+976) 7711-0711

КОРОНАВИРУСЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨ

 

1-Хүн хоорондын зайг сайн барь. Тэр нь 1.5-2 метр байх хэрэгтэй. Олон хүн цугларсан газраар явахгүй байхыг хичээгээрэй.

2-Гарын ариун цэврийг сахих нь хамгийн чухал сэргийлэлт гэдгийг ойлгох хэрэгтэй. Гараа 2 цаг тутамд савандаж, сайтар хөөсрүүлэн угаа.  Аливаа гадны биетэд хүрсэн бол тэр даруй гараа угааж,  үгүй бол ариутгах нь чухал.

 3-Доорх тохиолдлуудад гартаа бээлий өмсөх, эсвэл салфеткаар жийрэглэж хүрээрэй.

  • Лифтний товчлуур болон хаалганы бариулд хүрэхдээ
  • Дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн авахдаа
  • Таксины суудал, бариулд хүрэх үед.

 

4-Дэлгүүрээс авсан бүтээгдэхүүний гадаргууг савантай, халуун усаар арчиж цэвэрлээд хөргөгчиндөө хийгээрэй.

5-Гадуур өмсөж явсан хувцас, гутал малгай зэргийг аль болох үүдний хэсэгт үлдээж бусад хувцастайгаа холихгүй байхыг хичээгээрэй.  Ялангуяа гутлаа тусад нь гялгар уутанд хийж тавьбал бүр сайн.

6-Зүүж явсан нүдний шил, гар утас, машины түлхүүр зэргийг орж ирээд спиртийн уусмалаар арчиж цэвэрлэж  тавиур дээр тавьж заншаарай.

7-Гадагш гарсан л бол гэртээ орсон даруйдаа хүүхдүүдээ тэврэх, үнсэх зэргээс зайлсхийгээрэй. Мөн үсээр вирус дамжих магадлал өндөр учир гаднаас орж ирүүт шууд усанд орох.

8-Цагаан хэрэгсэл, дэрний уутыг 7 хоног бүр угаах хэрэгтэй. Америк болон олон оронд хийсэн судалгаагаар гутлын ул, үс, арьс, гар, хамрын хөндийд вирусын үржил хамгийн их олдсон.

9-Халуун хоол, цай, ясны шөл, аарц, чацаргана, лемонтой усыг сайн уугаарай. Мөн хоол цайгаа аль болох халуунаар нь идээрэй.

10-Гаднаас орж ирүүт хамрын хөндийг бүлээн усаар угааж, хоолойгоо содтой эсвэл жамц давстай усаар зайлж хэвшээрэй.

11-Жолооч бүр машины бариул, хаалга, шалавчийг 65 хувиас дээш агууламжтай спиртээр арчих эсвэл шүршиж ариутгаарай.

11-Маскийг 2 цагаас илүү зүүхгүй, олон хүнтэй газраар явсан бол шууд солих хэрэгтэй. Бас 65 хувийн спиртээр гадна дотногүй шүршээд 5-10 минутын дараа дахин нэг удаа зүүж болно.

 

Маскаа сайн зүүгээд, гараа сайн ариутгаад дээрх санамжийг өдөр тутамдаа дадал болгоод дор бүрнээ хичээгээрэй. Ингэж байж л бид дотны хүмүүсээ хамгаалж, өвчнөөс сэргийлж чадна шүү!

Эх сурвалж: https://www.caaknews.mn/view/8305914/

2020.12.28

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn