(+976) 7711-0711

СТРЭССИЙН АЧЛАЛ, ХОРЛОЛ, ХЭРХЭН СТРЭССГҮЙ АМЬДРАХ БЭ?

Стрэсс гэж юү бэ?

Хүнд хэцүү, таагүй нөхцөлөөс болж гарч буй сэтгэл санаа, оюун ухааны дарамттай байдлыг стрэсс гэж маш товч тодорхойлж болно.

Стрэссийн ачлал

Стрэссийн зорилго бол аливаа амьтан аминдаа аюултай (таагүй, хүнд хэцүү) нөхцөлийг амжилттай даван гарахад зориулагдсан байдаг. Жишээ нь ан амьтны хувьд араатнаас нуугдаж, зугтаж, тулалдах үед, араатны хувьд бол өөр араатантай нутаг, хоол, эмэгчинээ булаацалдаж тулалдах болно. Энэ үед организм өөрийн бүх энерги, нөөц бололцоог амь гарах, тулалдахын тулд зугтах, тулалдахад оролцох булчингууддаа зориулдаг. Мөн биенд ялгарах дааврын нөлөөн дор өвдөлт бага мэдрэх төдийгүй хоол шингээх, боловсруулах, дархлалын систем, эсүүдийг шинэчлэх бүх үйл ажиллагаа хойшоо тавигддаг.

Мэдээж энэ таагүй нөхцөл удаан биш, хэдхэн минутын дотор шийдэгддэг учир амьд үлдсэн амьтан цаашид тайвширч амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болдог.

Стрэссийн хорлол

Харамсалтай нь хүн гэдэг амьтан байгалиас холдож тасарсан ч стрэсст орох боломжоо алдаагүйгээр барахгүй амь насанд аюулгүй үед ч өөрийгөө оюун ухааныхаа хүчээр стрэсст оруулах чадвартай. Хүн өнгөрсөнд харамсах, өсөрхөх, уурлах, айх болон ирээдүйд болох, болохгүй зүйлд санаа зовох, шаналах, айх чадвартай. Мөн бусдад уурлаж, дүргүйцэж, эгдүүцвэл стрэсстдэг. Хүнээс бусад амьтдад ийм чадвар байдаггүй.

Ингэж стрэсс орсон хүний хоол боловсруулах шингээх, эд эсээ сэргээн шинэчлэх, дархлалын системийн үйл ажиллагаа хойш тавигдах тул янз бүрийн вирус, бактераас хамгаалах чадвар сулрах төдийгүй бие тавгүйргэх, хорт хавдар ургах шалтгаан болно.

Хэрхэн стрэссгүй амьдрах бэ?

Хамгийн энгийн авч болох арга хэмжээ бол гэдсээрээ амьсгалах дасгал хийх. Учир нь бид амьсгалахдаа цээжээ тэлж амьсгалах ёстой гэсэн ойлголттой боловч тайван байгаа балчир хүүхэд, нохой, муур г.м. амьтдыг ажиглавал гэдсээрээ амьсгалж байдаг. Стрэсст орсон хүмүүс цээжээрээ амьсгалж байдаг

Бусдад дургүйцэж, эгдүүцэж, уурлахгүйн тулд бусдыг шүүж, буруутгаж, дүгнэх хэрэгцээ, шаардлага байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь энэ дэлхий дээр төрсөн хүн бүр таньтай адил өөрийнхөөрөө амьдрах эрхтэй, таны нүдэнд буруу харагдаж байсан ч тэр.

Хүний толгойд өдөрт 50000-70000 бодол орж ирдэг төдийгүй ихэнх бодол дараагийн өдөр нь давтагдаж байдаг. Ихэнх бодол өнгөрсөнд харамссан, бусдад өсөрхсөн, уурласан, айсан эсвэл ирээдүйд санаа зовсон, шаналсан, айсан байвал стрэсст орно. Тэгэхээр иймэрхүү бодлоо тоохгүй байж сурах. Үүнд бясалгал, иога болон эртний хятадын энергийн (falun gong, falun dafa) дасгалууд тусална.

2020.12.25

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn