(+976) 7711-0711

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨНӨӨГИЙН ТҮВШИН

Монгол улсад жилд бэлтгэгдэж байгаа 8,0-10,0 сая арьс ширэн түүхий эдийн 50 гаруй хувь буюу  5,7 сая ширхэг арьс, ширийг үйлдвэрүүд өөрийн хөрөнгөөр худалдан авч,  10 гаруй хувийг гүн  боловсруулж, 80 гаруй хувийг хагас боловсруулж  байна.

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо Монгол орны 21 аймаг, 330 сумыг хамруулсан арьс ширэн түүхий эд бэлтгэлийн сүлжээг шинээр бий болголоо.

Арьс ширэн  бүтээгдэхүүний үйлдвэрүүд жилд 1,0 гаруй  сая хос гутал, 40,0 мянган ширхэг нэхий дээл, 35,0 мянган ширхэг савхин дээл, цамц, 470,0 мянган ширхэг савхин бээлий, 326,0 мянган ширхэг арьсан цүнх, бэлэг дурсгал, жижиг эдлэл үйлдвэрлэж нийтдээ 118,0 тэрбум төгрөгний бүтээгдэхүүнийг дотоодод, 120.0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг  экспортод  гаргаж байгаагийн  40.0 тэрбум нь боловсруулсан завод ноос, ноолуур, 1.7 тэрбум нь арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн эзэллэж байна.

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 4000 гаруй, түүхий эд бэлтгэлийн салбарт 2000 гаруй хүн ажиллаж, 11 аймагт холбооны салбар зөвлөл ажиллаж  байна.

Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны цаашдын зорилго нь Монгол Улсад жил бүр бэлтгэгдэж буй  арьс, ширийг  бүрэн гүн боловсруулж, түүгээр арьс, нэхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, салбарын хэмжээнд нийтдээ 1,01 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жилд дунджаар улсын төсөвт 4,3 тэрбум төгрөгний татвар төвлөрүүлж,  460.0 гаруй сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж, салбарт 24,6 мянган ажлын байр бий болгоход чиглэгдэж байна.

Эх сурвалж: Монголын арьс ширний холбоо

2020.11.10

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn