(+976) 7711-0711

“ЭКСПОРТ МОНГОЛ 2020”

Монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалтын боломжийг нээх, экспортын нэгдсэн сүлжээнд нэгдэж, экспортыг төрөлжүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэх, кластерын сүлжээг бий болгох  зорилгоор зохион байгуулж буй ОЛОН УЛСЫН ЦАХИМ ФОРУМ, ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

 

ЧУУЛГАНЫ ХҮРЭЭНД
  • БИЗНЕС ФОРУМ
  • В2В, B2G УУЛЗАЛТ
  • ВИРТУАЛ ҮЗЭСГЭЛЭН
  • ВИРТУАЛ СУРГАЛТ, СЕМИНАР

ЭНД ДАРЖ ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦАНА УУ

 

БИЗНЕС ФОРУМД ОРОЛЦСОНООР

  • МУ-аас хилийн чанадад суугаа 46 дипломат төлөөлөгчийн газраар дамжуулж олон улсын оролцогчдод мэдээлэл хүргэнэ.
  • Монгол улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газраар дамжуулж олон улсын оролцогчдод мэдээлэл хүргэнэ.
  • Экспортыг дэмжих төсөл (EDP), USAID, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг GIZ, Монголын худалдааг дэмжих төсөл (EU-TRAM), Америкийн Худалдааны Танхим(AMCHAM), Францын Худалдааны Танхим, Европын худалдааны танхим, ЖАЙКА, ЖЕТРО, КОЙКА зэрэг олон улсын төсөл, хөтөлбөр, донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр олон улсад сурталчлагдана.
  • Гадаад хамтын ажиллагаат 10 гаруй улс орнуудад сурталчлагдана.
  • Eventbrite, LinkedIn гэх мэт олон улсын эвент сурталчилгааны сувгаар цацагдана.
  • Экспортын талаар олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, санхүүжилт зэрэг мэдээллүүдийг нэг дороос авч хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.

В2В, B2G УУЛЗАЛТАД ОРОЛЦСОНООР

  • Дэлхийн банкны Олон Улсын Санхүүгийн Корпорацийн дэмжлэгтэйгээр 40+ олон улсын хөрөнгө оруулагчдад төсөл хөтөлбөрөө танилцуулж, B2B цахим уулзалт хийх боломжтой.
  • Худалдаа, хөрөнгө оруулалтын бизнес түншлэл бий болно.
  • Гадаад худалдаа, экспортын салбарт цаашид төр хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах тал дээр зөвлөлдөх B2G уулзалтад оролцож үзэл бодлоо илэрхийлэх боломжтой.

 

ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛАХ БОЛ ЭНД ДАРЖ АНКЕТ БӨГЛӨНӨ ҮҮ

ВИРТУАЛ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦСОНООР 

  • Монголын үндэсний брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах Монголын хамгийн анхны виртуал, олон улсын үзэсгэлэнд оролцох боломжтой.
  • Дэлхийн 10 гаруй орны худалдан авагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах виртуал танхимд 14 хоногийн хугацаанд сурталчлагдана.
  • A,B,C зэрэглэлийн 3D болон 2D виртуал үзэсгэлэнгийн талбайд байршина.
  • www.ExpoMongolia.org вэбсайт болон апп-аар дамжуулж дэлхийн олон оронд сурталчлагдана.

 

ЭНД ДАРЖ 3D БОЛОН 2D ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛБАЙГ ҮЗНЭ ҮҮ

 

ВИРТУАЛ СУРГАЛТ, СЕМИНАРТ ОРОЛЦСОНООР

  • Экспортын цогц зөвлөгөө бүхий сургалтад хамрагдана.
  • Олон улсын сайн туршлагаас суралцана.

 

ЭНД ДАРЖ ЦАХИМ СУРГАЛТЫН СЭДЭВТЭЙ ТАНИЛЦАНА УУ

ХАМРАХ ХҮРЭЭ

  • Төр засгийн байгууллагууд,
  • Бизнес эрхлэгчид,
  • АНУ, Япон, Хятад, Солонгос гэх мэт 10 гаруй орны төр засгийн болон бизнесийн төлөөлөл, худалдааны танхимууд,
  • Олон улсын төсөл, хөтөлбөр
  • Хөрөнгө оруулагчид,
  • Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн,
  • Мэргэжлийн холбоод, ТББ-ууд,
  • Гадны экспертүүд салбаруудаар,
  • Хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД, ДЭМЖИГЧИД

Эх сурвалж: https://mofa.gov.mn/exp/article/entry/2229?fbclid=IwAR0Pn4y4WhYVOmoEs5zaNkfldFQlhkks4n_1u429b4sUP6y5ZKVWpeWnObU

2020.11.02

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn