(+976) 7711-0711

ХОТ ХООРОНДЫН ЗАРИМ ЧИГЛЭЛД НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА

Цаг уур орчны шинжилгээний газар өчигдрөөс эхлэн цаг агаар эрс хүйтэрч, аюултай үзэгдэл болж болзошгүйг сэрэмжлүүлж эхэлсэн. Цаг агаарын мэдээллээр өнгөрсөн шөнө Архангай, Өвөрхангайн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, өдөртөө Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурчээ. Өнөөдөр Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

Хот хоорондын зарим чиглэлд нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг хязгаарлалаа Иймд Авто тээврийн үндэсний газраас өнөөдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай явах чиглэл болон Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зогсоолоо. Иймээс аян замд яваа иргэд, жолооч нар анхаарал сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна.

Эх сурвалж: Thegegee.com

2020.10.20

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn