(+976) 7711-0711

НООС, НООЛУУР, АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН-2020 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2020” үзэсгэлэн худалдаа “Мишээл Экспо” төвд 4 дахь өдрөө үргэлжилж байна.

Засгийн газраас МАА-н түүхий эдийг гүн боловсруулах, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ, дэвшилтэт болон өндөр технологийг нэвтрүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ бодлогын хүрээнд “Монгол экспорт-Экспо 2020”, “Ноос ноолууран, арьс ширэн бүтээгдэхүүн-2020” нэгдсэн үйл ажиллагааг өнгөрсөн баасан гарагт нээж, энэ сарын 16-20-нд “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна.

Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх боломжийг бүрдүүлэх үүднээс ХХААХҮЯ, Монголын Ноос ноолуурын холбоо, Арьс ширний үйлдвэрлэгчдийн холбоо, “Мишээл Экспо” төв хамтран зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд 100 гаруй үйлдвэр, ААН оролцож, 10-50 хувийн хямдралтай худалдаа явуулж байна.

“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2020” үзэсгэлэн худалдааг Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран зохион байгуулж, дэмжигч байгууллагаар АХБ, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил-нэмэлт санхүүжилт төсөл”, “Нэмүү өртгийн сүлжээ төсөл” зэрэг байгууллагууд оролцож байна.

Эх сурвалж: МонЦаМэ мэдээллийн агентлагийн цахим сайт

2020.10.19

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn