(+976) 7711-0711

‘ICT EXPO 2020’-ООС ОНЦЛОХ ГУРВАН ТЕХНОЛОГИ

Технологи сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг “ICT EXPO 2020” үзэсгэлэн, арга хэмжээ аравдугаар сарын 9-11 өдрүүдэд уламжлал ёсоор Мишээл экспо төвийн олон улсын үзэсгэлэн худалдааны танхимд дэлгэгдлээ.

Монгол Улсын мэдээллийн технологийн инженерүүд бэлддэг хамгийн том институц болох ШУТИС энэ удаагийн төдийгүй сүүлийн жилүүдийн “ICP EXPO”-д маш хангалтгүй оролцож байгааг дурдах нь зүйтэй болов уу. Мөн сүүлийн жилүүдэд “ICT EXPO” үзэсгэлэнд “Fintech”-д суурилсан бичил зээлийн үйлчилгээнүүд томоохон байр суурийг эзлэх болсон. Нэг талдаа энэ нь нэг үе ээ бодоход хөрөнгө оруулагчид дотоодын технологийн компаниудад итгэл хүлээлгэх болсны илрэл ч гэлээ нөгөө талдаа зөвхөн ашигтай салбаруудад хөрөнгө оруулалт олдож байгаа нь харамсалтай.

Ингээд онцлох гурван технологи танилцуулья :

  1. CloudPrint – МУИС-ийн мундаг залуус

Монголын хамгийн анхны “Cloud” системд суурилсан өөртөө үйлчлэх хэвлэлийн төхөөрөмжийг МУИС-ийн оюутнууд танилцууллаа. Энэхүү төхөөрөмжийн эд анги болон үйлдлийн системийг бүхэлд нь манай залуус зуун хувь өөрсдөө хөгжүүлсэн гэдгээрээ онцлог бөгөөд бахархууштай. Тэд “CloudPrint” төхөөрөмжөө өнөөдөр зах зээлд танилцуулсан бөгөөд ирэх долоо хоногоос эхлэн МИУС-ын байрууд болон “CU”, “Circle K” сүлжээ дэлгүүрүүдэд байршуулахаар төлөвлөжээ.

  1. Дараагийн төвшний технологиудад суурилсан Монголын цоо шинэ “EdTech” компани

Үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа “Mexim Consulting” ХХК нь боловсролын салбарт чиглэсэн технологи хөгжүүлэгч манай улсын цөөн хэдэн “EdTech” компаниудын нэг юм. Тэд олон улсын хөгжүүлэгчидтэй хамтран хиймэл оюун, өргөтгөсөн бодит байдал болон зайнаас удирдах технологид суурилсан гайхалтай суурь системийг эх хэл рүү гээ хөрвүүлж эхлээд байна.

  1. Ухаалаг ХХК – Ухаалаг бөгөөд байгальд ямар ч хор хөнөөлгүй нэрийн хуудас

Мэдээллийн технологийн мэргэжлээр огт суралцаагүй, энэ салбартай ямар ч холбогдолгүй СЭЗИС-ийн гурван оюутан 2019 оны сүүлээр Ухаалаг ХХК-ыг үүсгэн байгуулжээ. Тус компанийн Гүйцэтгэх захирал М.Мөнхтүшигийн хэлснээр “Зөвхөн АНУ-д л гэхэд жил бүр нэрийн хуудасны цаас хийх зорилгоор зургаан сая мод тайрдаг” байна.Гурван найз монголдоо анхдагч энэхүү ухаалаг, байгальд хор хөнөөлгүй нэрийн хуудсыг хийхээр шийдсэн байна.

Эх сурвалж: http://itoim.mn/article/o7ZOu/23938

2020.10.12

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn