(+976) 7711-0711

НООС, НООЛУУРИЙН БОРЛУУЛАЛТ, ТООН МЭДЭЭЛЭЛ.

Монголын Ноос ноолуурын салбар нь уул, уурхайгаас бусад нийт экспортын 36 хувийг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой салбаруудын нэг юм. Ноос, ноолуурын салбарын нийт борлуулалт   327900 тэрбум  төгрөг буюу 2 дахин их (220 хувь) болж  өссөн байна. Эцсийн  бэлэн бүтээгдэхүүний эзлэх хувь нь хагас боловсруулсан бүтээгдэхүүний хувьтай жишиж үзэхэд  нийт үйлдвэрлэлийн 10 хүрэхгүй хувийг эзэлсэн хэвээр байна.Зах зээлийн нийлүүлэтийн хувьд самнасан ноос, ноолуур дийлэнхи хувь (80%)-ийг эзэлж байна.

Ноолууран бэлэн  бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээ 31. 0  сая ам доллар хүрсэн бөгөөд өмнөх онуудтай харьцуулахад 20 хувиар өссөн ба үүний 56 хувийг тэргүүлэх үйлдвэрлэгч болох “Говь” ХК  гүйцэтгэв.Ноолууран бэлэн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн борлуулалтын 50 гаруй хувийг гадаадын жууллагчдын худалдан авалтаас бүрдүүлж байна.

Тус салбарт нийт 347 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа  бөгөөд ойролцоогоор 10000 хүн ажиллаж байна,Түүхийн ноолуурын зах зээлийн борлуулалт сүүлийн 5 жилийн байдлаар тогтвортой байгаа бөгөөд жилийн дундаж нийлүүлэлтийн хэмжээ 7,000 тонн байна.Энэ нь дэлхийн зах зээл дэх нийт үйлдвэрлэлийн 40%-ийг эзэлж байна.

Ноолуурын салбарын хамгийн тулгамдаж буй асуудал бол чанарт харгалзсан үнийн тогтолцоо байхгүйгээс малчид түүхий эдээ БНХАУ руу экспортолдог бөөний худалдаачдад нийлүүлдэг юм.Экологийн цэвэр хольцгүй  болон нүүдлийн ахуйн өвөрмөц шинжийг илэрхийлэх  Монгол ноос, ноолууран бүтээгдэхүүний гадаад брэндийг хөгжүүлэхийн тулд салбарын   үйлдвэрүүд  судалгаа, хөгжлийн  төслийн ажлуудыг хийж  байна.

Одоогийн  байдлаар “Gobi Mongolian Сashmere”, ”Gobi Organic cashmere”, “Yama cashmere”, “Nans cashmere”, ”Hunnu”, ”Goyo” зэрэг брэндийг бий болгон ажиллаж байна.Өмнө хэрэгжүүлсэн “Хөдөө аж ахуй бүтээгдэхүүний маркетинг, брэндинг хөгжүүлэх” техник туслалцааны  төсөл  нь  Монголын Хаан ширхэгт (МХШ) гэрчлэх тэмдгийг  Монгол улс болон олон улсын оюуны өмчийн газар бүртгүүлж, улмаар түүний бүтэц тогтолцоо, үйл ажиллагааг хөгжүүлэх эхлэлийг тавьсан.  Монгол улсын “БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ” хуульд зааснаар  гэрчлэх тэмдгийн онцгой эрхийг Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн яам ( ХХААХЯ) эзэмшиж байна.

 

Эх сурвалж- ХХААХҮЯ

2020.10.07

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn