(+976) 7711-0711

ХХААХҮ-ИЙН САЙД З.МЭНДСАЙХАН МАХНЫ ҮНИЙГ ИРЭХ ЖИЛ 5500-7500 ТӨГРӨГТ БАРИНА ГЭВ.

УИХ-ын чуулган өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Шадар сайд Я.Содбаатар ирэх өвлийн бэлтгэлийн талаар мэдээлэл хийж, Засгийн газрын гишүүд холбогдох асуудлуудад  хариулт өгсөн билээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Махны үнийг ирэх жил 5500-7500 төгрөгт барина. Үнэ өсгөхгүйн тулд нөөцийг сайн бүрдүүлнэ” гэв.

Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан энэ жил 20 мянган тонноос багагүй хэмжээний мах нөөцлөхөөр төлөвлөжээ. Арилжааны банкны зээлээр мал, мах бэлтгэх аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 12 хүртэл сарын хугацаатай, 11 хувьтай байхаар тогтсоныг Засгийн газрыг ХМА-наас мэдээлсэн. Нөөцийн маханд арилжааны банкууд 104 тэрбум гаруй төгрөгийн зээл олгох тооцоо гарчээ.  Өнгөрсөн жил 12 мянган тонн мах нөөцөлж байв.

Эх сурвалж: https://gogo.mn/r/x05wv

2020.10.06

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn