Огноо: 2015 оны 06 дугаар сарын 2-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй барилга угсралтын үеийн цахилгаан хангамжийн ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ЭХҮҮТП-2015.01
Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк-ОНӨТҮГ эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй барилга угсралтын үеийн цахилгаан хангамжийн ажил-ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100 000 төгрөгөөр худалдаж авна.
Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банк 200051098 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2013, 2014 он/-ы борлуулалтын дундаж орлого нь 500 000 000 төгрөгөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 200 000 000 төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
1. Эрчим хүчний яамнаас олгодог:
1.3.3. Цахилгаан дамжуулах гол шугам, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг /35 кВ хүртэл/ боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байна.
03.2.3: 0,4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт засвар, бусад дагалдах үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байна.
2. Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:
2.1.2: Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/ тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт 5 000 000 /таван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 7 дугаар сарын 3–ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 7 дугаар сарын 3–ны 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар ирүүлнэ үү.
ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК-ОНӨТҮГ Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Нийслэлийн Засаг Захиргааны 4-р байр, 5-р давхар, 506 тоот
Утас: 7010-0711, 9662-2448
© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn